Пүрэв, 2024-11-21
Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болонн “e-mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм.

Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах “e-Mongolia” төвтэй танилцлаа. “e-Mongolia” төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам


Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана
2022-03-10 10:40:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ