Ахуйн болон мэргэжлийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг “Philips” компани ахуйн техник хэрэгслэл үйлдвэрлэлийн бизнесээ тусгаарлаж, дараа нь худалдахаар төлөвлөж байна.
“Ахуйн техник үйлдвэрлэлийн бизнес эрхлэх зорилгоор компани бие даасан хууль ёсны байгууллыг бий болгох үйл явцыг эхлүүлж, 12-18 сарын хугацаанд дуусгахаар төлөвлөж байна. Шинэ бүтцийг бий болгосны дараа үүнийгээ худалдах төлөвтэй байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурджээ.
Ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэх нь цаашид эмнэлгийн технологи дээр төвлөрөхийг зорьж буй компанийн стратегийн зорилготой нийцэхгүй байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаснаа “Royal Philips” компанийн Ерөнхий захирал Франсуа ван Хаутена мэдэгдсэн байна. 2019 онд компани ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэлээс 2.3 тэрбум еврогийн ашиг олжээ.
“Philips” ахуйн техник үйлдвэрлэлээс татгалзана |
|