I улиралд “Samsung Electronics” 600 тэрбум воны ашигтай ажиллажээ.
2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу ашгийн үзүүлэлтээ танилцуулсны дараа “Samsung Electronics” компани санах ойн чипийн үйлдвэрлэлээ бууруулахаа мэдээллээ. Нийлүүлэлтийн илүүдэл үнэ буурахад нөлөөлснөөр тус компани ийнхүү шийдэмгий алхам хэрэгжүүлж байна.
Энэ оны I улиралд “Samsung Electronics” 600 тэрбум воны ашигтай ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 1.4 их наяд воны ашгаас тааруу үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт 63 их наяд вон болж буурсан байна.
“Samsung Electronics” компани цаашид санах ойн чипийн үйлдвэрлэлийг шаардлагатай хэмжээнд бууруулахаа мэдэгдээд байгаа юм. Борлуулаагүй чипийн нөөц эрс нэмэгдсэн нь өрсөлдөгч компаниудынх нь үнэ, ашигт сөргөөр нөлөөлж байгаа аж.
Хэдий тийм боловч хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНСУ-ын компани өнгөрсөн хэдэн сард өрсөлдөгчдийнхөө зах зээлд эзлэх хувийг бууруулахаар үйлдвэрлэлийн гарцаа багасгахаас татгалзаж байсан юм.
"Үнэлгээ хийсний үндсэнд ойрын ирээдүйд санах ойн чипийн эрэлт өөрчлөгдсөн ч хангалттай хэмжээний нөөц бүрдүүлснийг тогтоосон. Тиймээс үйлдвэрлэлийн гарцаа бууруулж, нэмэлт нийлүүлэлт шаардлагатай бүтээгдэхүүнүүдэд төвлөрнө" гэж тус компани мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрсөн оны эцсээр “Samsung Electronics” компани 52.2 их наяд вонтой тэнцэх борлуулагдаагүй хагас ойн чипийн нөөц бүрдүүлснээ тайлагнаж байсан юм. Одоогоор хагас ойн чипийн эрэлт зах зээлд бараг байхгүй учир “Samsung Electronics”-ийн шийдвэр цагаа олсон алхам болохыг “Eugene Investment & Securities” компанийн шинжээч онцоллоо.
| “Samsung Electronics” санах ойн чипийн үйлдвэрлэлээ бууруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24