"Volkswagen" компани “Id.7” загвараараа дамжуулан “Tesla”-ийн “Model 3” болон БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхийг зорьж байна
Европ болон БНХАУ-ын зах зээл дахь борлуулалтад нь сөргөөр нөлөөлсөн программ хангамжийн асуудалтай тулгараад буй “Volkswagen” компани өөрсдийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашины загварыг танилцууллаа.
66 мянга орчим ам.долларын үнэтэй “Id.7” загвараараа дамжуулан тус компани “Tesla”-ийн “Model 3” болон БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөөр зорьж буй юм.
Энэхүү шинэ загварыг даваа гаргаас эхлэн Берлин болон Шанхай хотноо худалдаалж эхэлжээ. “Id.7”-ийн онцлогууд гэвэл зай талбай томтой, мөн 15 инчийн дэлгэцээр тоноглогдсон тул автомашиныг зогсоолд байрлуулахад илүү хялбар байх аж. “Volkswagen”-ийн цахилгаан хөдөлгүүрт “ID” цуврал нь тогтмол бус бөгөөд алдаатай шинэчлэл хийгддэг, чиглүүлэлтийн автомат систем нь буруу ажилладаг, гар утасны аппликейшн нь гацдаг зэрэг программ хангамжийн асуудлын улмаас шүүмжлэлд өртөөд байгаа тул “Id.7” загвар нь энэ бүх хүндрэлийг засна гэдэгт тус компани найдаж байна.
Хэрэглэгчид илүү бага үнээр илүү сайн технологийг худалдан авахаар зорих болсон энэ үед “Id.7” загвар ширүүхэн өрсөлдөөнтэй нүүр тулахаар байна. Учир нь “Tesla” тэргүүтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд тэсэж үлдэхийн тулд сүүлийн хэдэн сарын турш үнийг нь буулгахаас өөр сонголтгүй болоод байгаа юм.
| "Volkswagen" Хятадын зах зээлд өрсөлдөх цахилгаан автомашины загвараа танилцууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24