“Snap” компанийн “Snapchat+” төлбөртэй үйлчилгээнд гурван сая гаруй хэрэглэгч шинээр бүртгүүллээ. Сарын 3.99 ам.долларын хураамжтай тус үйлчилгээ нь компанийн саяхан хөгжүүлсэн хиймэл оюуныг ашиглах боломж олгодог.
Сүүлийн 11 долоо хоногийн хугацаанд төлбөртэй хэрэглэгчдийнх нь тоо нэг саяар нэмэгдсэнийг тус компани онцолж байна.
Хэрэглэгчдэд энэхүү үйлчилгээ өнгөрсөн оноос хүрч эхэлжээ. Харин “Snap” компани “OpenAI”-ийн “ChatGPT”-ийн технологид суурилсан “My AI” чатботоо төлбөртэй үйлчилгээндээ нэвтрүүлснээ энэ оны хоёрдугаар сард зарласан юм.
“Snap” ойрын хугацаанд “My AI” технологийг зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд биш, бүх хэрэглэгчдэд нээлттэй болгохоо мэдээллээ. Тус компани дунд хугацаандаа “Snapchat+” үйлчилгээний хэрэглэгчдийнхээ тоог 10 сая хүргэх зорилт тавиад байгаа юм. Бусад олон нийтийн сүлжээний компаниудын адил “Snap” зар сурталчилгааны орлого буурсантай холбоотой хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа аж.
2023 оны эхний хагаст “Snap”-ийн орлого улам буурах төлөвтэй байгааг тус компани анхааруулж байна. 2022 оны эцсээр “Snap” компанийн борлуулалтын өсөлт зогсонги байдалд орсон юм.
| “Snap”-ийн хиймэл оюунд суурилсан үйлчилгээнд 3 сая хэрэглэгч шинээр нэмэгдэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24