Лхагва, 2024-05-01
Predator League 2024 цахим спортын тэмцээнд оролцох Монголын аврага баг тодорлоо

Ази, Номхон далайн орнуудын дунд жил бүр зохиогддог Predator League цахим спортын тэмцээний Монгол дахь шалгаруулалт 2023 оны 11-р сарын 2-4-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 32 баг Dota 2 төрлөөр, онлайнаар өрсөлдөн финалын 4 багийг шалгаруулж тоглосноор тэмцээний цорын ганц ялагчаар IHC E-sports баг тодорч, 4,000 долларын мөнгөн шагнал болон Predator League 2024 Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнууллаа. Тэмцээнд оролцох бүх зардлыг Acer брэнд бүрэн хариуцаж байна.

Тэмцээний 2-р байрт Team Tough баг шалгарч 2,000 доллар, 3-р байрт UB Warriors баг шалгарч 1 долларын мөнгөн шагналыг авлаа.

Predator League 2024 гранд финалын тэмцээн  2024 оны 1 сард Филиппин улсын Манила хотноо зохион байгуулагдах ба Ази, Номхон далайн орнуудын шилдэг багууд Dota2 болон Volarant төрлөөр оролцож, 400,000$-ийн шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.

Acer компаниас зохион байгуулдаг цахим спортын Predator League тэмцээн нь 2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа Predator League Grand Final тэмцээнүүд Индонез, Тайланд, Япон улсуудад LAN хэлбэрээр зохион байгуулагдаж байсан юм.

Predator League Mongolia 2019 тэмцээний ялагчаар Team YG баг шалгарч, Тайландын Бангкок хотноо болсон Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах Гранд финал тэмцээнд амжилттай оролцсон.

Predator League Mongolia 2020/2021 тэмцээний ялагчаар Team IMG баг шалгарч, онлайнаар Grand Final тэмцээний Dota 2 Asia бүсийн тоглолтод 2-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн.

Predator League Mongolia 2023 тэмцээний ялагчаар Team Lilgun баг шалгарч, Япон улсын Токио хотноо Grand Final тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Acer брэндийн тухай

1976 онд байгуулагдсан Acer брэнд амьдралын чанарыг сайжруулахад туслах компьютер тоног төхөөрөмж, програм хангамж болон түүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээж, хэрэглэгчдэдээ хүргэдэг юм. Компьютер, дэлгэц, проектор, сервер, таблет, ухаалаг утас болон ухаалаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг ба тэдгээртэй холбоотой үүлэн технологид суурилсан шийдлүүдийг мөн хүргэдэг.

2016 онд Acer брэнд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд компьютерын зах зээлд тэргүүлэгчдийн нэг болсон тус компанид дэлхийн 160 оронд 7000 гаруй чадварлаг ажилтнууд ажилладаг билээ. Acer компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.acer.com вэбсайтад хандана уу.


Predator League 2024 цахим спортын тэмцээнд оролцох Монголын аврага баг тодорлоо
2023-11-08 09:45:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0