Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу 11- сарын 14-ний "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ. Улсын гарди Ц.Бямба-Отгон энэ жилийн үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэсэн билээ.
Өчигдрийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдсэн хоёр бөх 1995,1998 оны залуу бөхчүүд.
Барилдааны тавын даваанд Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн харьяат, харцага Б.Зоригтбаатарыг, Баянхонгор аймгийн харьяат, улсын харцага Н.Золбоо Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан М.Баяржавхланг давж, их шөвөгт шалгарав.
Зургаагийн даваанд Завхан аймгийн харьяат, улсын заан М.Лхагвагэрэл улсын заан Б.Бат-Өлзийг, Өвөрхангай аймгийн харьяат, улсын гарди Ц.Бямба-Отгон улсын харцага Н.Золбоог давж үзүүр түрүүнд бяр хүчээ сорихоор үлдсэн юм.
Түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдийн бай шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулж өглөө.
Монгол бахархлын өдрийн барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ |
|