Мексик улсад хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж буй.
Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Отгончимэгийн Төгс-Эрдэнэ өрсөлдлөө. Түүний жинд 32 тамирчин оролцсон ба О.Төгс-Эрдэнэ огцом өргөлтөөр (95, 113 кг-ыг өргөж) хүрэл медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ий Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа.

Түүх сөхвөл, 1978 оны Болгарын Софи хотод болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол дараа нь гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл хүртэж байв.
Онцолбол, Д.Энхбаатар нь Монголын хүндийн өргөлтийн тамирчдын дундаас залуучуудын ДАШТ-ий анхны медалийг хүртсэн түүхтэй бөгөөд түүнээс хойш манай улсаас эрэгтэй тамирчин энэ тэмцээнээс медаль аваагүй байна. Нэмж мэдээллэхэд, залуучуудын ДАШТ-ий отгон медальт О.Төгс-Эрдэнэ нь өнгөрсөн жил өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
| О.Төгс-Эрдэнэ хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24