Цахим спортын 2020 оны CS:GO major болох “ESL one Rio 2020” тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай шатанд Монголын хоёр баг урилгаар оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын “August” болон “Mazaalai”, Японы “Absolute”, Өмнөд Солонгосын “MVP PK” баг тус тэмцээний хаалттай шатанд шууд уригдсан юм.
Тус шатанд нийт найман баг өрсөлдөх бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Зүүн Азийн бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтаас Монголын “D13 Esports”, “Aim4R.Gaming”, “Born In Mongolia”, Японы “Ignis” буюу үлдсэн дөрвөн баг тодорлоо.
Ийн “ESL one Rio 2020” тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай шатанд Монголын таван баг өрсөлдөхөөр болж байна.
Сонирхуулахад, “ESL one Rio 2020” тэмцээний хаалттай шатанд тэргүүлсэн хоёр баг ирэх дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Бразил улсад зохиогдох “Asia minor” тэмцээнд оролцох эрхийн эзэн болно.
Монголын таван баг Зүүн Азийн аваргад өрсөлдөнө |
|