Мягмар гарагийн орой Лима хотод 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө тэмцээнд Перу, Венесуэл улсын үндэсний шигшээ багууд өрсөлдөж, 1:1 онооны харьцаатай тэнцсэн юм.
Тэмцээний дараа Венесуэлийн багийнхан стадионд цугларсан хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндчилэх үеэрээ Перугийн цагдаа нартай зөрчилдсөн байна.
Энэ явдлын дараа Венесуэлийн зарим тамирчин цагдаад бороохойгоор цохиулснаа гомдоллож байв.
Венесуэлийн Хөл Бөмбөгийн Холбоо тамирчид болон хөгжөөн дэмжигчдийг нь ялгаварлан гадуурхсан Перугийн талыг шүүмжилж байлаа. Маргаан ингээд өндөрлөсөнгүй.
Өчигдөр Венесуэлийн засгийн газар шигшээ багийнх нь нисэх онгоцыг шатахуунаар цэнэглэлгүй саатуулсан Перу улсын эрх баригчдыг дахин шүүмжилжээ.
“Перу улсын засгийн газар манай баг тамирчдыг тээвэрлэж буй нисэх онгоцыг цэнэглэхэд саад болж, венесуэлчуудын эсрэг ээлжит бүдүүлэг үйлдэл гаргалаа. Энэ бол сайн тоглосон манай тамирчдаас өс хонзонгоо авч буй хэрэг юм” гэж Венесуэлийн гадаад хэргийн сайд Иван Гил сошиал хуудсандаа бичсэн байна.
Хариуд нь Перугийн тал онгоцыг санаатай саатуулснаа үгүйсгэж, онгоц болон нисэх багт өөрт нь асуудал гарсныг мэдээлжээ.
Хоёр баг тэнцсэнээр Перу улсын шигшээ баг хэсэгтээ хамгийн сүүлийн байранд эрэмбэлэгдэж, ДАШТ-д хэзээ ч оролцож байгаагүй Венесуэлийн шигшээ дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдэж, түүхэн дээд амжилтаа тогтоосон юм.
Тэмцээний өмнө Перугийн хууль хүчнийхэн хөгжөөн дэмжигчдийн бичиг баримтыг шалгах арга хэмжээ авсан нь ховор үзэгдэл байв. Үүнийг тус улсад хууль бусаар оршин сууж буй Венесуэлийн иргэдийг илрүүлж, албадан гаргах зорилготой гэж хүмүүс сэжиглэж байлаа. Долоо хоногийн өмнө Перу улсын засгийн газар тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргах маргаантай шийдвэрээ зарлаж байжээ.
Эдийн засгийн гүн хямралд унасан Венесуэл улсаас 1.5 сая орчим хүн хөрш Перу улсад цагаачлан амьдардаг юм.
Эх сурвалж: AFP
Венесуэлийн эрх баригчид хөл бөмбөгчдийг нь “барьцаалсан” хэрэгт Перу улсыг буруутгав |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27