Германы Дюссельдорф хотноо өнөөдрөөс 23 хүртэл болох “Их дуулга” тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хүч үзнэ.
Тодруулбал, Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд Моллай Сайед (Иран жүдоч, Mollae Saed), ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүчээ сорих юм.
Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, 60 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 66 кг-ын жинд ОУХМ Б.Хорлоодой, “Рио-2016” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа, 73 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч, Ц.Наранжаргал, -81 кг-ын жинд ОУХМ О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдана.
Энэхүү тэмцээнд 120 орны 718 жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 тамирчин өрсөлдөхөд бэлэн болжээ.
Германы “Их дуулга” өнөөдөр эхэлж байна |
|