Мөсөн авиралтын тамирчин Н.Хэрлэн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Тодруулбал БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцож, Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж байна.
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байв.
Эх сурвалж: БТСУХ
Мөсөнд авиралтын тамирчин Н.Хэрлэн дэлхийн цомоос алтан медаль хүртлээ |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31