- Сүмо бөхийн 1-р сарын тэмцээн боллоо
- Хацү башёд ёокозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, 9 дөх цомоо өргөлөө
Японы сүмо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр боллоо. Хацү башёны дээд зиндаанд таван монгол бөх зодоглосон бөгөөд ёокозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ.
Өвдөгний бэртлийн улмаас сүүлийн гурван башёг өнжсөн аварга Тэрүнофүжи 2024 оныг цомтой эхлүүлэв. Тэрээр сүүлийн өдрийн барилдаанд нэг даваа дутуу байсан, шинэхэн Озэки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар Хацү башёг тэргүүлж буй Сэкивакэ Котоновакатай тэнцсэн юм. Улмаар тэнцүү амжилттай хоёр бөх нэмэлт барилдаан хийж их аварга 9 дэх удаа Японы эзэн хааны цомыг өргөхөөр болсон байна.
- Сүмо бөхийн дээд зиндааг монгол бөхчүүд манлайлж барилдана
- Сүмогийн шинэ озэки Кирибаяма Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
2023 оны сүүлийн башёд түрүүлсэн Киришима 11-4 амжилттай башёг өндөрлөв. Харин 14 дэх өдрийн дараагаар 10-4 амжилттай байсан Озэки Хошорюү С.Бямбасүрэн сүүлийн өдрийн барилдаанд оролцсонгүй.
Дээд зиндаад барилдсан бусад бөхчүүдээс Маэгашира 8 Хокүсэйхо Э.Даваанинж 2-4-9 амжилттай тэмцээний дундаас цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7 амжилттай тэмцээнээ дуусгав.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна