- CS2-ын IEM Katowice 2024 тэмцээн үргэлжилж байна
- Тэмцээнд Монголын "The MongolZ" баг Ази тивийг төлөөлөн оролцож буй
- Тэд хоёр дахь тоглолтдоо Оросын "Team Spirit" багт хожигдлоо
ESL-ээс зохион байгуулдаг CS2-ын цуврал их дуулга тэмцээнүүдийн нэг, "Intel Extreme Masters"-ын ээлжит өртөө Катовиц хотноо үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 24 баг цугларсан "Intel Extreme Masters Katowice 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй.
Тэд өнөөдөр "Play-In" шатны хоёр дахь тоглолтоо Оросын "Team Spirit" багтай хийж 2-0 (Mirage 13-2, Ancient 16-14) харьцаагаар хожигдлоо. Ингэснээр "chopper", "sh1ro" тэргүүтэй Орос баг хэсгийн шатанд тоглохоор болов.
- "The MongolZ" Бразил багуудын аргыг олдгоо дахин нэг удаа баталлаа
- Чендугийн их дуулгын эрхийг "TYLOO" авлаа
- "The Huns Esports" Чендугийн их дуулгын урьдчилсан шатанд тоглохоор боллоо
Харин "bLitz" ахлагчтай монгол залуус Play-In шатны доод хүснэгт рүү унасан ба маргааш 23:30 цагаас "Astralis", "ENCE" багуудын хожсонтой тоглохоор болж байна.
TheMongolz өчигдөр эхний тоглолтоо хийж Бразилын №1 "FURIA Esports" багийг Mirage-д 14-16 харьцаагаар хожоод байсан бол Team Spirit Европын "Apeks" багийг Ancient-д 13-0 харьцаагаар хожсон юм.