- Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвийн тоглолтууд дууслаа
- Катар 2-3 Иран. Үзэх
- Ийнхүү финалд анх удаа шалгарсан Йорданы эсрэг өмнөх тэмцээний аварга Катар тоглоно
Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвийн шатны хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Тивийнхээ чансааг тэргүүлэгч Ойрх Дорнодын багуудын тоглолтын 4 дэх минутад Ираны Сардар Азмун гоолдож тоглолт эхэлсэн. Харин Катараас 17 дахь минутад Жассем Габер Абдулсалламын авто гоол, 43 дахь минутад Акрам Афиф гоол оруулж эхний үе өндөрлөв.
Хоёрдугаар үеийн 51 дэх минутад Ираны багийн ахлагч Алиреза Жаханбакш торгуулийн цохилтоос гоолдон тооны харьцааг тэнцүүлсэн ч Катарын Алмоез Али 82 дахь минутад тооны харьцааг 2-3 болгосон юм.
- Йордан Солонгосыг хожиж Азийн аваргын финалд анх удаа шалгарлаа
- Катар Узбекистаныг хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа
- Иранчууд Японы хүчирхэг багийг Азийн аваргаас хаслаа
Иранчууд эцсийн мөч хүртэл тэмцсэн ч үндсэн цагт Катарчууд хожин Азийн аваргын финалд шалгарлаа. Тэднийг финалд Йорданы шигшээ баг хүлээж байна. Тоглолт энэ сарын 10-д болно.

Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна