Холимог тулааны оргил “ UFC”-д гарсан анхны монгол тулаанч, Талын шуурга Данаагийн Батгэрэл ээлжит тулаанаа өөнөөдөр Монголын цагаар 08:00 цагт Аргентины тулаанч “Нинжа” хэмээх Гидо Канеттитай хийж, нэгдүгээр үед хүнд цохилтоор буулгаж авлаа. Ингэснээр тэрээр “ UFC”-д ялалт байгуулсан анхны монгол тамирчин боллоо.
Данаагийн Батгэрэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин. “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь юм. Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбооны нэг болох АНУ-ын UFC холбооны анхны монгол тамирчин болж 2019 оны наймдугаар сард тус холбоотой 20 сарын гэрээ байгуулснаар мэргэжлийн дэвжээнд найман удаа тулалдаж зургаан удаа ялалт байгуулаад байгаа юм.
Талын шуурга Д.Батгэрэл UFC-д анхны ялалтаа авлаа |
|