Хокүсейко Э.Даваанинж олон монгол залуугийн сүмогийн дэвжээнд хүрэх зам дээр бул хар чулуу овооллоо доо. Түүгээр ч барахгүй Хакухо Даваажаргалын өнөөдрийг хүртэлх бүх хөдөлмөр зүтгэлийг нурааж хаялаа. Угтаа 23-хан настай энэ залуугийн удаа дараа гаргасан ёс зүйгүй ааш авир хаанаас эхтэй вэ? Миягино дэвжээг хаахад хүргэсэн Даваанинжийн хүчирхийлэл, дарамтыг он сар, үйлдлээр нь жагсаасан байна. Ирээдүйн аварга гэгдэж байсан энэ залуу нэг дэвжээний залуус А, Б нарын багийнхныгаа олон удаа шүүр юм уу мавашигаар өгзөг рүү нь цохих, нүүр, нуруу, хөмсөг, төмсөгт нь халдах зэргээр хохироож иржээ. Сайхан залуу бөх, амжилтын захаас атгасан сүмочин яагаад ийм араншин гаргав? Түүнийг гэр бүлийнхэн нь ингэж шийтгэж зоддог байсан юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. За та минь, сайхан үр хүүхдээ зөв өсгө, зөв төлөвшүүл, сэтгэлзүйд нь нөлөөлөх сэв зураас бүү үлдээ. Эс тэгвээс эргээд засах аргагүй, гэмшээд эргүүлэх аргагүй алдаа руу хэнийг ч чирээд ойчдог юм байна шүү. Э. Даваанинж таван настайдаа Японд гэр бүлээрээ амьдрахаар очсон, Сөүлийн нисэх буудал дээр анх Хакүхотой тааралдан танилцаж, дунд сургуульд байхаасаа сүмогоор хичээллэж эхэлжээ. Түүнд Даваажаргал маш их итгэл хүлээлгэдэг байсан аж. Гэтэл монгол хүний тэргүүлсэн анхны дэвжээ татан буугдах эхлэлийг Даваанинж тавьчихлаа. Дэвжээний бөхчүүд рүүгээ шавжны цацлага цацах, хуруу гарт нь супер цавуу түрхэж хорлох зэрэг үйлдлүүд гаргаж, энэ нь олон удаа давтагджээ. Хакүхо М.Даваажаргал ямар олон жил зүтгэж, ямар хатуу шалгуур давж, өнөөг хүртэлх бүх амьдралаа зориулан байж босгосон карьер билээ дээ, энэ залуу ингээд нураачихдаг л юм байна. Дараа дараагийн Японыг зорих монгол сүмочдын зам мөр дээр ч бас сүүдрээ тусгалаа даа! Р.Эмүжин
| Зодуулж өссөн үү? |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24