"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь түрүүлжээ. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр наршалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын Заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлджээ.
Энэ барилдааны түрүү бөх Соната-9 маркын автомашин, үзүүр бөх дөрөвт сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг мөн нэмэгдүүлэн өгсөн аж.
"Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн Ж.Нурбек "Улсын цолд ойрхон бөх"-ийн шагналыг аймгийн Хурц арслан М.Еркебуланд, "Аймгийн цол ойрхон бөх"-ийн шагналыг сумын Заан Х.Гасырбект, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг аймгийн заан Е.Көптилект тус тус гардуулав. Бай шагнал өндөртэй тус барилдааныг "Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл", "Өлгийн хүчтэн" дэвжээнээс МҮБХ-той хамтран зохион байгууллаа.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 22-нд 13:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан, 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
| Наурызын баярын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24