CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.
The MongolZ "Opening Stage" шатны тав дахь тоглолтоо өнөөдөр Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожлоо.
Ийнхүү Монгол баг дэлхийн аваргын "Elimination Stage" буюу хуучнаар "Legends Stage" шатанд анх удаа тоглохоор болсон бол Бразилын баг тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тоглолтод, дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, The Mongolz-ын 16 настай "mzinho" /Б.Аюуш/ 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ.

Copenhagen Major-т оролцсон Азийн хоёр дахь баг Хятадын Lynn Vision баг өчигдөр The MongolZ-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Ази тивээс CS2-ын major тэмцээнд хоёр баг оролцох эрхтэй байдаг бол The Mongolz дээд шатанд шалгарснаар энэ оны төгсгөлд болох "Shanghai Major" тэмцээнд анх удаа Азийн гурван баг оролцохоор болж байна.
Монгол залуус Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар тус тус хожигдсон ч Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10), Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожин тав дахь тоглолтоо хийхээр болсон юм. Тэд Elimination шатны эхний тоглолтоо алдарт "Natus Vincere"-ийн эсрэг хийнэ.
Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарах учиртай. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна.
| CS2-ын дэлхийн аваргын дээд шатанд Монгол баг АНХ УДАА шалгарлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24