“Цэнхэр”-үүдийн хагас хамгаалагч Виллиан энэ улирлыг дуусгаад багаа орхиж магадгүй болжээ.
“Челси”-гийн удирдлагууд энэ зун гэрээ нь дуусч байгаа 31 настай хагас хамгаалагчтай хийж буй хэлэлцээр нь амжилтгүй болсноор Виллиан чөлөөт агент болох нь нэгэнт тодорхой болсон байна.
Түүнийг өөрийн болгохоор Лондоны хоёр баг “Арсенал”, “Тоттенхэм” болон Мюнхены “Бавария” багууд өрсөлдөөд эхэлсэн гэнэ. Өнгөрөгч зун “Челси”-гээс “Арсенал”-д ирсэн нутаг нэгт хамгаалагч Давид Луиз болон Виллиан нарын эрх ашгийг нэг итгэмжит төлөөлөгч төлөөлдөг аж.
“Челси”-гийн удирдлагууд бразил залууд хоёр жилийн гэрээг санал болгосон ч Виллиан гурван жилийн гэрээ байгуулах хүсэлтэй байсан тул хэлэлцээр мухардалд оржээ.