Бямба, 2024-04-27
MOUNTAIN DEW, PIZZA HUT брэнд хамтран PUBG MOBILE-Н Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Tencent олон улсын байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Mountain Dew, Pizza Hut брэндүүд хамтран зохион байгуулсан PUBG MOBILE-н үндэсний аварга шалгаруулах тэмцээний GRAND FINAL 2024 оны 3-р сарын 23-ны өдөр өнгөрсөн бямба гарагт UG ARENA-д амжилттай зохион байгуулагдаж и-спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ.

Тус тэмцээнд Монголоо төлөөлөх дэлхийн шилдэг баг, тамирчид оролцсон ба нэг сарын турш үргэлжилж нийт 270 багийн 1300 гаруй тамирчид оролцсоноос шилдгийн шилдэг 16 багийн 64 тамирчид шалгаран үлдэж GRAND FINAL тэмцээнд 3-р байранд SKY FORCE, 2-р байранд 4MERICAL VIBES, 1-р байранд ASTRA ESPORTS багууд, мөн SKY FORCE багийн тамирчин TOP онцлох шилдэг тоглогчоор тус тус шалгарчээ.

 

Тэмцээн үзэхээр нийт 3000 орчим хүүхэд, залуус хүрэлцэн ирсэн ба ийнхүү цар хүрээ өргөнтэй, ашгийн төлөө бус, нийт 10,000$-н шагналын сантай зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой.

Мөн тэмцээний дундуур болсон PIZZA HUT-н нэрэмжит HALF TIME SHOW нь үзэгчдийн төдийгүй, тамирчид, зохион байгуулагчдын анхаарлыг нэлээдгүй татсан юм.

Тухайлбал:

  • PUBG MOBILE тоглоомын үндсэн аяыг оркестрын буюу сонгодог хөгжмөөр бүрэн тоглосон нь Монголдоо анхны бөгөөд шинэлэг байсан юм.
  • Сүүлийн үед залуучуудын дунд трэнд болоод буй “Тэнгисийн эрэг дээрх 24/7” нэвтрүүлгийн дууг дуулсан дуучин Magnet тус дуугаа дуулахаар тайзан дээр гарахдаа 4 дугуйт хөлөглөн гарч иржээ. 
  • Мөн PUBG MOBILE-с сэдэвлэн Пицца Хатын эрхийн бичигтэй DRONE DROP үзэгчдийн дунд буулгажээ. 

Ийнхүү залуучуудаа дэмжсэн, и-спортын түүхэнд нэгэн томоохон хуудас нэмж, тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бүх оролцогч байгууллага, хувь хүмүүст халуун баяр хүргэе.

  • Үндсэн зохион байгуулагчаар Mountain Dew брэнд
  • Хамтран зохион байгуулагчаар Pizza Hut брэнд
  • Шууд дамжуулалтыг ESN Esport network

 


MOUNTAIN DEW, PIZZA HUT брэнд хамтран PUBG MOBILE-Н Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
2024-03-29 14:50:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ