Даваа, 2024-04-15
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд ирэх сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 07-нд 13:00 цагаас хүчит бөхчүүдийн голомт нутаг, Монгол Улсын хамгийн олон улсын цолтой бөхтэй сумдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

11-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн барилдаанууд:  

15-нд 19:45 цагаас Архангай - Төв

16-нд 19:45 цагаас Өвөрхангай -Өмнөговь,

18-нд 19:45 цагаас Увс - Говьсүмбэр

19-нд 19:45 цагаас Ховд - Баян Өлгий

20-нд 13:00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

21-нд 13:00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

26-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, "Гандангийн бүрхэг" хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.


Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2024-03-29 15:06:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ