Ням, 2024-11-24
Өнгөрсөн жилийн аварга "Ливерпүүл" клуб аваргуудын лигээс мултарлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн жилийн аварга Английн "Ливерпүүл" клуб талбайдаа Испаний "Атлетико" клубтэй тоглолоо. Эхний тоглолт Испанид болоход талбайн эзэд 1:0-ээр хожсон билээ. Тэгвэл хариу тоглолтод ч гэсэн "Атлетико" байж болох хамгийн хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа.
 
Тоглолтын эхний үеийн 43 дахь минутад Вейналдум гоолдсон бөгөөд үндсэн цаг 1-0 харьцаагаар дуусч, нийлбэр дүнгээр 1-1 харьцаатай болсноор нэмэлт цаг сунгахаар болсон юм. Нэмэлт цагийн 93 дахь минутад Фирмино гоолдож, тооны харьцааг "Ливерпүүл" тэргүүлж эхэлсэн ч хаалгач Адрианы алдааг ашиглаж Льоренете 97 дахь минутад гоолдож, мөн 105 минутад дахин нэг гоолдсноор дубл хийсэн юм. Тоглолтын эцсийн цэгийг Морота 120 дахь минутад гоолдож, "Атлетико" хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:2-оор хожлоо.
 


Өнгөрсөн жилийн аварга "Ливерпүүл" клуб аваргуудын лигээс мултарлаа
2020-03-12 10:07:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0