Англид коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хөлбөмбөгийн холбооноос Премьер лигийн үлдсэн тойргийн тоглолтуудыг үзэгчгүй явуулах шийдвэр гаргажээ.
Английн Засгийн газраас улирлын тоглолтуудыг тэр чигт нь цуцлах санал тавьсан ч телевизийн эрх зэрэг шалтгаанаас болоод үзэгчгүй явуулахаар болсон байна.
Одоогоор Английн Премьер лигээс гадна Италийн Сери А, Испанийн Примера дивизион, Францын Лиг 1-ийн үлдсэн тоглолтууд үзэгчгүй зохион байгуулагдахаар болоод байгаа юм.
Премьер лигийн тоглолтууд улирал дуустал үзэгчгүй явагдана |
|