ДЭМБ-аас “Цар тахал” хэмээн зарласан шинэ төрлийн коронавирус БНХАУ-д намжсан ч дэлхийн бусад улс, тэр дундаа Европ тивд хурдацтай тархаж байгаа учраас маш олон спортын арга хэмжээ цуцлагдаж байна.
Сүүлийн 24 цагийн дотор NBA-ийн “Юта Жазз” багийн Рүди Гобер, Эммануэл Мудиней, Донован Мичел, Италийн Сериа А лигийн “Ювентус” клубийн Даниел Ругани, Английн премьер лигийн “Челси” клубийн Каллум Хадсан-Одой, "Арсенал" клубын дасгалжуулагч Микел Артета, “Лестер Сити” клубийн гурван тоглогч халдвар авсан нь батлагдсан. Тиймээс тамирчид дархлаа сайтай учраас вирусаар өвчлөхгүй гэсэн ойлголт үгүй болов.
Коронавирусийн тархалт бодит аюул болсон тул спортын олон арга хэмжээ цуцлагдаад буй. Үүнээс онцлох тэмцээнүүдийг дурдвал:
ХӨЛБӨМБӨГ:
- Испанийн Ла лиг: Хоёр долоо хоног зогсоосон
- Италийн Сериа А: 4-р сарын 03 хүртэл зогсоосон
- Францын Лиг 1: түр зогссон
- Германы Бундес лиг: үзэгчгүй явагдана
- Английн премьер лиг: Өнөөдөр лигийн удирдлагууд хуралдана
- Европын хөлбөмбөгийн холбоо “Евро 2020” тэмцээн 2021 онд хийх талаар хуралдана. Мөн Аваргуудын лиг, Европа лигийн зарим тоглолтуудыг цуцлаж, заримыг нь үзэгчгүй явуулж байна.
Сагсанбөмбөг:
- NBA: улирал түр зогссон. Эхний ээлжинд 30 хоног завсарлах ба цаашид яах нь нөхцөл байдлаас хамаарна гэдгийг NBA коммисар Адам Силвер мэдэгдсэн.
- “Реал Мадрид”-ын сагсанбөмбөгийн багийн тамирчин “Ковид-19”-ийн халдвар авсан.
Өвлийн спорт:
- Уран гулгалтын ДАШТ цуцлагдсан
- Хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ цуцлагдсан
- Биатлоны дэлхийн цом цуцлагдсан
- Өөр бусад тэмцээнүүд цуцлагдаж, үзэгчгүй болж байна.
Формула-1:
- Өнөөдөр болох /2020.03.13/ байсан Австрийн гараа цуцлагдсан
- Хятадын Гран При мэдээж цуцлагдсан. Дөрөвдүгээр сард болно гэж тов гарсан
Хөнгөн атлетик:
- 31 мянган тамирчин оролцох байсан Бостоны Марафон цуцлагдав
Олимп:
- Олимпийн наадам цуцлагдах талаар албан ёсны мэдэгдэл гараагүй. Оны сүүл хүртэл хойшлогдох боломжтой талаар мэдээлсэн.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна