Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна. “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл бол 1.5 км-ийн гэр бүлийн гүйлт юм. Одоогийн байдлаар 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлсэн байна. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө. Гэр бүлийн гүйлтэд оролцогчид зөвхөн веб хуудсаар буюу https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгүүлэхийг анхаарна уу.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг. Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.
Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг урьж байна.
Бүртгүүлэх холбоос:
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
| “Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02