Пүрэв, 2024-11-21
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО НЬ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙГ ХОРЛОСООР БАЙХ УУ?

МХБХолбоо Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэх үндсэн ажлаа хийсэнгүй. 2023 онд Лигийн тэмцээнийг МХБХолбоо зохион байгуулах нь зохимжгүй тул лигийг тусдаа байгууллагад хариуцуулъя, олон улсын жишгийн дагуу лигийн багуудаас бүрдсэн лиглийн зөвлөлд лигийг зохион байгуулах эрхийг нь өгье, хамтын ажиллагааны гэрээ байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу 3 талт хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрч, 2023.08.02 өдөр санамж бичиг байгуулсан. Гэвч МХБХолооны удирдлагууд энэ шийдвэрээ хэрэгжүүлэхгүй өдийг хүртэл бүтэн жилийн хугацаанд элдэв шалтаг тоочин, гэрээ байгуулалгүй, хөлбөмбөгт оролцогч талуудаа хохироосоор байна. Лигийн зөвлөлөөс Лигээ тусдаа гаргая, гэрээгээ даруйхан байгуулъя гэх бүрт ”Тэгье, санал нэг байна” гэсэн хариу өгсөөр байгаа мөртлөө түүнийхээ дагуу ямар ч үйлдэл хийхгүй байгаа нь хорлонтой байна. Энэ эс үйлдэхүй нь хөлбөмбөгийн төлөө зүтгэсэн, зорьсон хүн болгоны хүсэл зорилго, зоригийг мохоож байна, уур ундууцлыг төрүүлээд байна. ХӨЛБӨМБӨГ ОЙЛГОДОГГҮЙ ХЭДЭН НӨХДҮҮД ХЭЛБЭР ТӨДИЙ ЖҮЖИГ ТАВЬЖ БАЙНА. Энэ байдал удаан үргэлжилбэл багууд, тоглогчид, тэднийг чадлаараа дэмжиж байгаа байгууллагууд цаашид санхүүжүүлэх боломжгүй болох гээд байна...

ЭНЭ БАЙДЛАА ДАРУЙХАН ЗАСАЖ, 2024 ОНЫ 5 ДУГААР САРД БАГТААН ЛИГИЙН ЗӨВЛӨЛТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. БАГУУД, ТАМИРЧИД, ДЭМЖИГЧИДЫН ТЭВЧЭЭР ТАСАРЧ БАЙНА.

Лигийн зөвлөл 2023 оны 11 сараас эхлэн Лигийг тусдаа зохион байгуулах асуудлаар МХБХолбоотой удаа дараа уулзалтуудыг зохион байгуулж, 2024 оны 1 дүгээр сард гэрээний саналуудаа хүргүүлсэн боловч МХБХолбоо гэрээ байгуулах ажлыг хойшлуулсаар байна. Улмаар 2024.04.05 өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулах АЛЖЫН ХЭСЭГ байгуулж, дахин гэрээний саналаа хүргүүлсэн боловч өдийг хүртэл ямар ч хариу өгөлгүй, элдэв хурал уулзалттай, гадаад дотоодын томилолттой гэх шалтаг тоочин, тойрч зугтсаар байна.

МХБХолбооны ерөнхийлөгч М.Болд болон ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нар 2023 онд МХБХолбооны удирдах зөвлөлийн ээлжит хурлаар нэгэнт гаргасан шийдвэрийг одоогийн өөрсдийнхөө удирдаж байгаа МХБХолбооны удирдах зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж байж шийднэ гээд хойшлуулаад байгаа гэх ШУМ гадуур яваад байгаа... Яагаад заавал ээлжит хурлаар шийднэ гэж??? Ийм чухал асуудлыг ээлжит бус хурал зарлаж шийдэх хэрэгтэй. Үүнийг Багууд, тоглогчид ШААРДАЖ БАЙНА. Та нарын ээлжит хурлыг ХҮЛЭЭЖ ТЭСЭХГҮЙ.

Лиг тусдаа байх нь тэдний ямар ашиг сонирхлыг хөндөөд байгаа юм бол??? Үүний хариуг М.Болд, Т.Дагвадорж нараас асууцгаая.

Энэ нөхдүүд МХБХолбоог удирдах чадамжтай хүмүүс мөн үү???

Хэрэв үнэхээр л хөлбөмбөгийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс мөн бол өмнөх асуудлууд, үл ойлголцолуудаа өнгөрсөнд нь үлдээгээд, ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЦГААХ ХЭРЭГТЭЙ...

Лиг нь холбооноосоо тусдаа үйл ажиллагаа явуулсанаар лигийн багууд хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийх, дэмжих бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой болдог. Үр дүнд нь хөлбөмбөг хөгжинө... ИЙМ Л ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ ГИНЖИН ХЭЛХЭЭГ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ ХҮСЭЭД, ШААРДААД БАЙГАА ЮМ.

Монгол тоглогчид сайжирч байгаа юу гэвэл сайжирч байгаа... гэхдээ хангалттай биш байна. Илүү сайжрах нөхцөл, орчин нь бүрдэхгүй байна. Монгол Улсын шигшээ багийн дэлхийн чансаа уруудаад байгаа нь тоглогчид, шигшээ баг нь муудаад байгаа юм огт биш. Бусад улсын хөлбөмбөгийн холбоод нь зөв шийдвэр гаргаад, зөв замаар яваад байгаа болхоор манайхаас илүү хурдацтай хөгжөөд байгаа л асуудал. Гэвч үүнийг МХБХолбооны одоогийн урдидлагууд ойлгохгүй байна.

Одоогийн Монголын хөлбөмбөгийг зүрлэж хэлбэл: Ямар ч тээр тэнд гэрэл гэгээгүй, бартаа саад, эрсдэлээр дүүрэн харанхуй агуйд бүдчиж яваа “Би энэ харанхуй агуйгаас гарч чадна, гараад илүү сайхан амьдрах болно...” гэсэн итгэлээ алдчихаагүй байгаа идэрхэн насны залуу шиг л байдалтай байна. Түүнд өчүүхэн ч гэсэн гэрэл гаргаж өгөх ёстой МХБХолбоо одоо болтол элдэв шалтаг тоочин бултаж, маш үнэтэй хайран цаг хугацааг үрсээр, хорлосоор...

Яг одоо л МХБХолбоо лигийг тусад нь гаргааж, хөлбөмбөгийн төлөө байгаа бүхнээ зориулаад, жинхэнээсээ зүтгэж байгаа багуудын төлөөллөөс бүрдсэн ЛИГИЙН ЗӨВЛӨЛД эрхийг нь өгөх цаг болсон шүү. Тоглогчид, олон нийт үүнийг л хүлээж байна. 2023 онд лигийг тусдаа гаргая гэдэг дээр бүх талууд санал нэгдэж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Лигийн зөвлөлтэйгээ даруйхан гэрээгээ хийгээд, энэ улиралынхаа хаалтаа гоё хийгээд, дараа улиралаа жинхэнэ өөр өнгө төрхтэйгээр лигээ эхлүүлмээр байна. МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА. Лигийн зөвлөл бүх зүйлээ бэлдчихээд МХБХолбоог хүлээсээр байна.

Уг нь Лигийн зөвлөл МХБХолбооноос Дээд лиг, Нэгдүгээр лигийн шагналын сан, шүүгчийн зардал, талбайгаа л ашигуулахыг хүссэн юм билээ. Гэхдээ 3хан жил... түүнээс цааш Лигийн зөвлөл нь спонсоруудаа олоод, лигийн шагналаа босгоод, МХБХолбоонд талбай ашигласаны төлбөрөө төлөөд, хөлбөмбөгөө хөгжүүлээд явъя гээд байгаа юм билээ.

Хөл бөмбөгийн фанатуудаас

 

 


МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО НЬ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙГ ХОРЛОСООР БАЙХ УУ?
2024-05-16 15:18:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ