Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрх нь баталгаажлаа.
Тодруулбал олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарласан.
Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байна.
Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ. Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн ба “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам юм.
Эх сурвалж: БТСУХ
| Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ олимпод оролцох эрхээ авлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24