CS2 (Counter-Strike 2)-ын 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass 2024" тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод боллоо.
Тэмцээнд урилгаар оролцсон Монголын "The MongolZ" финалд "Ninjas in Pyjamas" багийг 2-1 (Ancient 12-16, Mirage 13-7, Nuke 13-6) харьцаагаар хожиж түрүүлснээр шагналын 200 мянган ам.долларыг авав.
Монгол залуус Алехандро "alex" Масанет ахлагчтай Европын багийг хэсгийн шатанд Nuke-д 13-6 харьцаагаар хожсон удаатай бөгөөд финалд ч илүү гэдгээ дахин баталлаа.
"YaLLa Compass 2024" тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглосон ба хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарсан. The Mongolz хэсгийн шатанд "Sashi Esport", "ENCE", "Ninjas in Pyjamas", "HEROIC" багуудыг хожиж Astralis-д Inferno-д 13-8 харьцаагаар хожигдсоноор 4-1 амжилттай хэсгээ тэргүүлсэн.
Хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Astralis Оросын "BetBoom Team" багийг хожиж хагас шигшээд дахин The Mongolz-ын эсрэг тоглоход Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай ахлагчтай залуус 2-1 (Nuke 13-7, Mirage 6-13, Ancient 22-19) харьцаагаар хожиж хариугаа авсан юм.
Баянбатын "maaRaa" Эрдэнэдалайгаар удирдуулсан The Mongolz S-Tier түвшний тэмцээнд ийнхүү анх удаа түрүүлсэн бөгөөд дэлхийн чансаагаа багагүй оноогоор ахиулав. Тэмцээний шилдэг тоглогчоор Банзрагчийн "910" Өсөхбаяр тодров.
| The Mongolz "YaLLa Compass 2024"-т түрүүлж 200 мянган ам.доллар авлаа |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02