Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд өнөөдөр 10:00 цагт болно.
Үндэсний их баяр наадамд Улсын гарьд цолтой барилдаж түрүүлсэн М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, тэмдэг, чимгийг нөхөн олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан тавын даваанаас эхлэн М.Бадарчид унасан таван бөхөд цол, чимгийг гардуулна. Ингэснээр бөхчүүд энэ жилийн баяр наадамд шинэ цолтойгоор зодоглох юм.
М.Бадарчид өвдөг шороодож, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон 2023 оны баяр наадамд улсын харцага цолтой зодоглож, улсын гарьд цол авсан. Түүнийг өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр зарлаж, улсын арслан цол олгох юм байна.
| М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд Улсын цолыг өнөөдөр нөхөн олгоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24