Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал шигшээ 16 шатны барилдаанаа хийх бол Энхсайханы Дэлгэрмаа дагаж барилдана.
Э.Дэлгэрмаа өчигдөр эхний шатанд Киргизийн бөхөд ялагдсан бөгөөд Мээрим Жуманазаро өнгөрсөн шөнө финалд шалгарснаар түүнд ялагдсан бөхчүүд дагаж барилдахаар болов.
Э.Дэлгэрмаа өнөөдөр 17:00 цагаас 2022, 2023 оны дэлхийн аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Нонока Озакитай барилдана. Тэдний ялсан нь хүрэл медалийн төлөө 00:15 цагаас Нигери улсын тамирчин, Токиогийн олимпын мөнгөн медальт Блессин Оборудудутай хүч үзнэ.
Харин 2021 оны дэлхийн аваргын хүрэл, 2022, 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт 22 настай Д.Отгонжаргал шигшээ 16 шатны эхний барилдаанаа 17:00 цагаас 2023 оны Европын аваргын хүрэл медальт Италийн 24 настай Эмануэла Лиуцитай хийнэ. Ялсан шөвгийн наймд шалгарна.
| Өнөөдөр Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар барилдана |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54