“Лос Анжелес Лейкерс” багийн домогт тоглогч Кобе Брайант 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд хамгийн сүүлчийн тоглолтоо хийчихээд талархлын үг хэлэх үедээ нөмөрч байсан алчуур 30 мянга гаруй доллараар зарагдсан байна.
Уг алчуурыг “Лейкерс”-тэй холбоотой хамгийн олон дурсгалын эд зүйлсийг цуглуулсан гэгддэг нэгэн эрхэм худалдаж авсан гэнэ. Сайхь эрхэм цуглуулгаараа музей байгуулахыг эрмэлзэж байгаа аж.
Кобег үгээ хэлчихээд танхимаас гарч явахад нь нэгэн үзэгч тэрхүү Body Armor брэндийн алчуурыг шүүрч дөнгөсөн байна. Сайн эр тухайн жилдээ алчуурыг дуудлага худалдаагаар 8365 доллараар зарж байсан аж.
Өнгөрөгч сард алчуурын эзэн Аризона мужид оршдог дуудлага худалдааны Iconic Auctions компанитай холбогдож дурсгалтай зүйлээ үнэ хүргэн зарах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн байна. Ингээд өчигдөр болсон дуудлага худалдаагаар домогт тоглогчийн хөлстэй алчуур, Кобегийн сүүлчийн тоглолтын хоёр тасалбарын хамт 33077 доллараар зарагдаж шинэ эзний гарт очсон аж.
Кобегийн хөлс шингэсэн алчуур 30 мянган долларын үнэ хүрчээ |
|