“Питтсбург Пингвинз” багийн довтлогч Сидни Кросби Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн хамгийн төгс төгөлдөр тоглогчоор тодорчээ.
ҮХЛ-ийн тоглогчдын холбоо /NHLPA/-ноос зохион байгуулсан уг санал асуулгыг Кросби 45,56 хувийн санал авч тэргүүлсэн байна. Хоёрдугаарт 25,44 хувийн саналаар “Бостон Брюинс” багийн довтлогч Патрис Бержерон оржээ.
Харин “хүрэл медал”-ийн болзлыг “Флорида Пантерз” багийн довтлогч Александр Барков 7,50 хувийн санал авч хангасан аж.
Хамгийн төгс тоглогчоор Кросби шалгарчээ |
|