Английн шигшээ болон “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн энэ зуны солилцоо, наймааны үеэр “Манчестер Юнайтед”-т ирэх нь худлаа болсон бололтой.
Одоогийн байгаа багтайгаа урт хугацааны гэрээ хийсэн тоглогчийг өөрийн болгох боломж бараг байхгүй гэдгийг “Улаан чөтгөр”-үүдийн удирдлагууд тооцжээ.
Багтайгаа байгуулсан Харригийн гэрээ 2024 оны зун л дуусах тул тэдний ийн бодох нь аргагүй ч юм шиг. Дээр нь “МЮ”-д ирэх сонирхолтой эсэх талаараа Кейн ганц ч үг ган хийгээгүй тул бүтэхгүй зүйлийн хойноос хөөцөлдсөнөөс боломжит наймаа болох Жейдон Санчо (Боруссия Дортмунд) болон Жек Грилиш (Астон Вилла) нарыг урвуулах ажлаа хийхээр шийдсэн гэнэ.
“МЮ”-д Кейн хэрэггүй болжээ |
|