Ням, 2024-11-24
Девин Бүкер бусдад тусламжийн гараа сунгав

Хойд Америкийн ҮСБХ-ны “Финикс Санс” багийн хамгаалагч Девин Бүкер Special Olympics компанийн элч болсон байна.
 
Тус компани нь оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг буянтай байгууллага юм.
 
Бүкерийн 17 настай охин дүү нь төрөлхийн Ди Жоржийн хам шинж өвчтэй гэнэ.
 
 
“Ийм боломж олдож буйд маш их баяртай байна. Би энэ байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Дүүд маань өдөр бүр тохиолддог хүндрэлүүд намайг бусдад тустай ямар нэгэн үйл бүтээхэд түлхэц өгдөг” гэж лигийн залуу од мэдэгдсэн байна.

Девин Бүкер бусдад тусламжийн гараа сунгав
2020-04-10 14:03:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0