Ням, 2024-11-24
Стефен Карри: “Би үнэхээр айсан...”

Хүнд гэмтлийнхээ дараахан гуравдугаар сарын эхээр талбайд эргэн ирээд удаагүй байхдаа томуугаар өвдөөд юу мэдэрсэн тухайгаа “Алтан мужийн дайчин” Стефен Карри ярьжээ.
 
Тэрбээр коронавирусийн халдвар авсан байх вий хэмээн ихэд эмээж байсан гэнэ.
 
“Гуравдугаар сарын 6. Олон сар тоглоогүй байж байгаад би анхныхаа тоглолтод оролцсон, тухайн үед энэ вирус лигт хэрхэн нөлөөлж болох тухай яриа ихээр гарч эхэлж байсан үе.
 
Тэр шөнө миний бие муудсан. Халуурч эхэлсэн. Надад эн тэргүүнд “Үнэхээр халдвар авсан байх боломжтой юу?” гэсэн бодол орж ирсэн. Гараа хугалж, хоёр ч хагалгаанд орж эдгэрсний эцэст, олон сар талбайд гарах мөчөө хүлээсний эцэст би тоглохыг л хүсч байсан.
 
Гэвч би эхнэр, хүүхдүүд, багийн андууд, үзэгч фэнүүдээ хамгаалахын төлөө өөрийгөө би унтлагынхаа өрөөнд “түгжсэн”. 
 
Би коронавирусийн халдварын шинжилгээ хийлгэсэн ҮСБХ-ны анхны тоглогч болсон. Аз болоход хариу нь сөрөг гарсан. Гэхдээ энэ сургамж надад ихийг ойлгуулсан шүү” гэж Карри ярив.

Стефен Карри: “Би үнэхээр айсан...”
2020-04-17 13:37:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 3
  • 6
  • 1
  • 0
  • 2
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0