Английн Премьер лигийн “Челси” багийн тоглогчид коронавирусийн халдварт цар тахлын улмаас үүссэн өнөөгийн нөхцөл байдалд цалингаа тодорхой хувиар бууруулах тухай багийнхаа удирдлагуудтай тохиролцсон байна.
Хөлбөмбөгчид тавдугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд 10 хувиар буурсан цалинг авахаар болж. Энэхүү санаачлагыг багийн ахлагч Сесар Аспиликуэта анх гаргаж, багийнх нь нөхөд дэмжсэн гэнэ.
Мөн багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Лэмпард ч цалингаа 25 хувиар бууруулахыг зөвшөөрсөн аж.
Ингэснээр “Цэнхэр”-үүд тоглогчдынхоо цалинг танаж буй Премьер лигийн анхны багуудын нэг болж байгаа юм. Тэднээс өмнө “Арсенал”-ын тоглогчид ийм санаачлагыг гаргасан билээ.
“Челси”-гийн тоглогчид цалингаа “танав” |
|