Ням, 2025-04-20
Скотти Пиппен байхгүй байсан бол...

“Netflix” компанийн хамгийн том үр дүн хүлээж байсан “Сүүлчийн бүжиг” нэртэй Майкл Жорданы тухай баримтат киног хоёр долоо хоногийн хугацаанд эхний дөрвөн ангийг цацаад байна. Яагаад хүлээж байсан гэхээр ОХУ-ын зарим сайтууд дээр уг уран бүтээл наймдугаар анги хүртэл цацагдсанд оюуны өмчийг хамгаалах бүхий л байгууллага шүүмжлэлтэй хандсаар байгаа. Тэгвэл уг уран бүтээлийг хийсэн найруулагчийн хэлэх гэсэн гол санаа “Скотти Майклийн хувьд цаашлаад Чикаго Буллс багийн хувьд хамгийн нөлөө бүхий тоглогч байсан” гэсэн санааг өгүүлжээ.

Эхний дөрвөн ангид Скотти Пиппен Буллсийн эгнээнд байж байгаад багийн удирдлагатай тааруу харилцаатай болж хэсэг тоглохгүй байгаа дүр зураг гардаг. Энэ нь түүний “үнэ цэнэ” ямар нөлөө бүхий байсан гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг хичээжээ. Цаашлаад 97-98 оны улиралд Скоттигүй улирал эхлүүлсэн Буллсын хувьд, Жорданы хувьд арын алба хаших, түүний ачааллаас хуваалцах цорын ганц тоглогч бол Скотти гэдгийг ч тод харуулсан байна. Скоттигийн хувьд Майклаас илүү цалинг нийт тоглосон жилүүдэд авсан гэдгийг спортын мэргэжилтнүүд онцолж байв.

Мөн 89,90 онуудад Детройд хотын “муу залуус” яаж залуу Майклийг буулгаж авч, багаараа ямар тактик амжилттай хэрэгжүүлсэн талаар өгүүлэв. “Жорданы дүрмийг өөрийх нь эсрэг” гэсэн бодлого тухайн хоёр жилд амжилттай хэрэгжсэн талаар Детройд Пистонс багийн арын алба амжилттай хэрэгжүүлжээ. Агуу Майкл анхны аваргын цомоо 91 онд өргөхөд Детройдын “муу залуус” 4:0-ын харьцаатай “бут ниргүүлж” хожигдохдоо тоглогчид хоорондоо гар бариагүй нь хожим 92 оны Барселонагийн олимпд явах байсан АНУ-ын шигшээд Детройдын нэг ч тоглогч байх ёсгүй тохироог хийсэн байх магадлалтайг ч баримтат кинонд дурджээ.   

Эх сурвалж: https://www.usatoday.com/story/sports/nba/bulls/2020/04/27/the-last-dance-revisiting-the-jordan-rules-used-pistons/3032835001/


Скотти Пиппен байхгүй байсан бол...
2020-04-28 14:27:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ