Ням, 2024-05-19
"Tokyo 202One" буюу 2021

Олимпийн наадмын өмнө лого шалгаруулах тендер зарлаж олон уран бүтээлчид өөрсдийн ур ухаанаа шингээдэг. Гэвч энэ удаагийн Олимп нэг жилээр хойшилж байгаа талаар Японы олимпийн хороо мэдэгдсэн. Үүнтэй холбоотой бэлтгэж ажлууд ч хийсэн. Гэвч логог өөрчлөх шаардлага тулгарч 2021 оны лого ямар байх талаар хүмүүс асууж эхэлсэн.

Асуудлын гол нь 2024 оны Олимп ч гэсэн 4 жилээр ухрах магадлалтайг ОУ-ын Олимпийн хороо үзэж байгаагаа мэдэгдсэн удаатай. АНУ-ын NBC өөрсдийн Олимпийн логоны загварыг олон нийтэд цацсан. Гэхдээ энэ лого албан ёсны биш юм. Ингээд “202 ONE” буюу 2021 гэсэн утга агуулгатай боловч бас л шүүмжлэгчид “202-one” яг л цахим ертөнцийн алдаа заадаг “404 pages” гэдэгтэй төстэй харагдаж байгааг хэлжээ. Магадгүй “20-two-one” гэвэл арай дээр харагдаж байгаа ч гэх хүмүүс байна. 

Логоний хувьд утга учраас гадна дэлхийн нийт хүн амын хэдэн хувь нь энэхүү тахлыг давж гарах талаар ямар ч баримжаа байхгүй байгаа нь харамсалтай. Энэ оны есдүгээр сард хэд хэдэн газар вакцин гарах талаар ярьж байсан боловч ямар ч тодорхой зүйл одоог хүртэл алга. Тиймээс Олимпийн лого гэхээс илүү ирэх жил Япончууд Олимпийг хэрхэх нь ч тодорхой бус хэвээр байгаа.

Эх сурвалж: https://www.creativebloq.com


"Tokyo 202One" буюу 2021
2020-04-29 14:32:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0