Ням, 2024-05-19
Вернер “Ливерпүүл”-ийг сонгосон уу

Энэ зуны солилцоо, наймааны гол баатрын нэг “РБ Лaйпциг” багийн довтлогч Тимо Вернер улсынхаа топ баг болох “Бавари”-г “голсон” сурагтай.
 
Германы шигшээ багийн тоглогч Бундеслигийг орхиж, өөр лигт хүч сорих бодолтой байгаа аж.
 
Тэрбээр нутаг нэгт дасгалжуулагч Юрген Клопптой ажиллаж үзэхийн тулд Будант Альбионыг зорьж, алдарт “Ливерпүүл” багт тоглоно гэх мэдээг “Бильд” сонинд нийтэлжээ. 
 
Сануулахад, Тимог “Ливерпүүл”-ээс гадна Испанийн “Барселона”, Италийн “Интер” болон “Ювентүс”, мөн английн бас нэгэн гранд “Манчестер Юнайтед” сонирхож байгаа билээ.
 

Вернер “Ливерпүүл”-ийг сонгосон уу
2020-05-01 09:10:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0