Ням, 2024-05-19
АНУ-ын уран гимнастикийн дасгалжуулагч найман жилийн хорих ял авлаа

АНУ-ын уран гимнастикийн төрөл сүүлийн жилүүдэд амжилттай явсан он жилүүд байсан. Тэгвэл дасгалжуулагч Мэгги Хэней холбооны шүүхээс найман жилийн хорих ял авсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Тэрээр өмнө нь олимпийн аваргатай болж, дасгалжуулагчийн замналаа дажгүй эхлүүлээд багаггүй хугацаа өнгөрч байсан ч ийнхүү хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээс ял авлаа. Тодруулбал, дасгалжуулагчийн хувьд шавь нартаа гар хүрэх, зодох, айлган сүрдүүлэх, хөөж туух гээд бүхий л төрлийн дарамт шахалж, хүчирхийллийг үйлддэг байсан гэж шүүхийн зүгээс үзлээ.

Шүүхийн зүгээс спортын төрөлд онцгой анхаарал хэрэгтэй ч амжилт үзүүлэхээс илүүтэй хэтэрхий хувийн орон зай руу орж, хүчирхийлж байсан нь баримтаар нотлогджээ.Мөн дасгалжуулагчийн ажлаас  бүр мөсөн халагдаж,  найман жил шоронд ял эдлэхээр болж байна. Магадгүй түүнийг өмгөөлөгч батлан даалт, нийтэд тустай ажил хийлгэх тал дээр ажиллах байх гэсэн таамгийг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглажээ. Түүнийг зөвхөн хүчирхийлсэн гэсэн үндэслэлээр ийнхүү олон жилийн яг өгч байгаа биш гэдгийг онцлоод “Гэмтэл, бэртэлтэй байхад бэлтгэл хийхийг шаарддаг байсан, дарамталдаг байсан зурвас, бичлэг зэрэг бий” гэх үндэслэлүүд шүүх хуралдаанд том нотлох баримт болжээ. Азийн спортын гол амжилт дасгалжуулагчийн "хатуу гар, сахилга бат" гэсэн ойлголт байдаг ч ер нь спортод золиос хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг ч эрх чөлөөний оронд арай өөр байдаг бололтой. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/04


АНУ-ын уран гимнастикийн дасгалжуулагч найман жилийн хорих ял авлаа
2020-05-01 11:43:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0