Махмуд Абдул Рауф 1969 онд төрсөн сагсан бөмбөгийн тамирчин. Түүний нэрийг Крис Жэксон гэдэг байсан ч итгэл үнэмшлийнхээ улмаас 1991 онд нэрээ өөрчилсөн юм. 1990 оны драфтын 1-р тойргийн 3 дахь сонголтоор Денвер Наггетс багт сонгогдож, 1991 онд шилдэг рүүкийн 2-р багт нэрлэгдэж байжээ. 1993 онд 19.2 оноо дундчилж, алсын зайн шидэлтийг 35%, чөлөөт шидэлтийг 93%-тай гүйцэтгэснээр тухайн улиралдаа амжилт нь ахисан тоглогчийн шагнал хүртсэн билээ. Гэхдээ түүнд нэг асуудал бий. Тоглолтын өмнө төрийн дуулал эгшиглэхэд бүх тоглогч босон зогсож, улс орноо хүндэтгэдэг. Харин тэр төрийн дуулал явах үед өрөөнөөсөө гаралгүй үлдчихдэг байсан гэнэ. Эхэндээ хэн ч түүнийг анзаараагүй боловч яваандаа хүмүүс мэдэж, түүнийг нэг тоглолт өнжүүлж, $32.000-р торгож байсан түүхтэй. Тэр Америкийн далбааг арьс өнгөний үзэл, дарангуйлалын билэг тэмдэг гэж үздэг бөгөөд төрийн дуулал дээр босож зогсох нь муслимын итгэл үнэмшилтэй нь зөрчилддөг байж. Ингээд NBA-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр төрийн дуулал явахад босож зогсдог болсон ч толгойгоо гудайлган залбирдаг байжээ. Гэсэн ч Денвер түүнийг авч үлдэхэд тохиролцоо хангалтгүй байсан тул шилдэг шидэгч маань Кингс рүү солигдож, дараа нь Туркд тоглож байгаад NBA-д эргэн ирж, Ванкуэр Гриззлис багт тоглосон байдаг. Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл тэр бүх цаг үеийн чөлөөт шидэлтийн хувиар (90.5%) лигийг тэргүүлэх байсан. Харин статистикийн бүртгэлд Стив Нэш 90.43%-тай 1-д, Марк Прайс 90.39%-тай 2-т бичигдсэн. Учир нь NBA-н дүрмийн дагуу тоглогч багадаа 1200 чөлөөт шидэлт гүйцэтгэсэн байх ёстой боловч Махмуд Абдул Рауф 1161 шидэлт гүйцэтгэсэн учраас уг статистикт бүртгэгдээгүй юм. Харин дараа нь Стефен Көрри уг амжилтыг эвдэж, бүх цаг үеийн чөлөөт шидэлтээр лигийг тэргүүлж эхэлсэн. Рауф ингэж явсаар Орос, Итали, Япон, Саудын Араб, Грек гэх мэт маш олон улсад тоглосон ба одоо ч "Big 3" лигт харьяалагдаж байна. Тэр согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэггүй, клуб руу ч явдаггүй. Жимс ногоо далайн гаралтай хүнс хэрэглэдэг. 51 настай ч идэвхтэй тоглож буй түүний нууц нь эрүүл мэнддээ анхаарал тавьдагтай нь холбоотой. 2 удаа лигийг чөлөөт шидэлтийн хувиар тэргүүлж байсан нь ч хоосон зүйл биш юм. Хүн бүрийн ард бидний мэдэхгүй түүх өрнөж байдаг. Тэднээс суралцаж, бие биеэ хайрлацгаая.
Эх сурвалж: Баскетпедия
Төрийн дууллыг эсэргүүцсэн тохиолдол.. |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27