Бямба, 2024-11-23
Улсын начин А.Давааням сорилго барилдаанд гурав дахиа түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гал тус бүрийн сорилго барилдаан үргэлжилсээр байна.  Өчигдрийн хувьд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний 32 бөхийн барилдаан “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо. Үүнд Монгол Улсын начин А.Давааням түрүүлж, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Ингэснээр А.Давааням уг сорилго барилдаандаа гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ билээ. Харин их шөвөгт аймгийн арслан Ц.Сандагдорж, аймгийн заан Н.Даваахүрэл нар шалгарсан юм. 
Харин Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Хөхчирэнгэр нар зодоглосонгүй. Баяр наадамд УИХ-ын гишүүн Мөнхбаатар, улсын харцага Г.Элбэг, Д.Ганхуяг нарыг зэрэг эрхэм уригджээ.

Улсын начин А.Давааням сорилго барилдаанд гурав дахиа түрүүллээ
2020-07-05 11:49:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0