Н.Батсуурь Даян аварга болно. Хэрэв ерөнхийлөгч зарлиг гаргавал. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртээд байсан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь Допингийн үндэсний төвийн шинжилгээгээр батлагдсан ч үл зөвшөөрч, захиргааны хэргийн давж заалдах шатанд гомдол гаргасан байсныг өчигдөр хэлэлцээд барилцах эрхийг нь нэг жилээр хасах, аварга цолыг хураах, өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж цол чимгийг олгуулах шийдвэр гаргасан.
Иймээс сэргээшийн золиос болсон бөхчүүд цол чимэг нэмэх боломж бүрдээд байгаа. Хэдийгээр шүүхээс гарсан ч ерөнхийлөгч зарлиг гаргаж байж бөхөд цол олгох ёстой байдаг. Тиймээс Н.Батсуурь Даян аварга болох магадлалтай ч Тулгар төрийн 2228 Их Монгол 813 Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод унасан бөхчүүд цол чимэг нэмэх учиртай. Нэгийн даваанд Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар, Аймгийн начин Т.Лхагвасүрэн, аймгийн харцага М.Жамсрандорж, Аймгийн арслан П. Батсүх, аймгинй арслан Н.Мустафа, улсын начин П.Цэдэнсодном, улсын харцага Д.Анар, Улсын арслан Ц.Содномдорж, алсын аварга Н.Батсуурь нарыг төрүүлсэн байдаг.
Н.Батсуурь Даян аварга болно |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27