NBA-ын талбайд нэг тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлсэн Лос Анжелес Лейкэрс баг Хьюстон Рокетс багтай хоёр дугаар шатын цувралын 4 дэх тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс эхний гурван үед Лейкэрс илүүрхэж 21 онооны зөрүүг үүсгэж байсан ч шийдвэрлэх үед оноо ойртож тав болж ирсэн юм. Гэвч Леброн Жеймс гайхалтай байж 110-100 харьцаагаар хожиж цувралыг 3-1 тэргүүлж байна.
Тус тоглолтод Энтони Дэвис 29 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 16 оноо, 15 самбар, 9 дамжуулалт, Алекс Карусо 16 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Жеймс Харден 21 оноо, 10 дамжуулалт, Рассел Уэстбрүүк 25 оноо, Эрик Гордон 19 оноог тус тус авчээ.
Лос Анжелес Лейкэрс цувралыг 3-1 болгож холдууллаа |
|