Английн премьер лигийн 2 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшиг"-ийг хааж, "Манчестер Сити" клуб "Вулверхэмптон"-ы талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 2020-2021 оны улирлын эхний ялалтаа авав.
Тоглолтын 20 дахь минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Фоден 32 дахь минутад нэгийг нэмсэн юм. Тэгвэл талбайн эздээс Раул Хименес 78 дахь минутад тооны харьцааг ойртуулсан. Гэвч 90+5 дахь минутад Жесүс гоолдож, "Вулверхэмптон"-ы тоог тэнцүүлэх найдлагыг үгүй хийснээр хожлыг авлаа.
"Манчестер Сити" эхний хожлоо авлаа |
|