Зуны XXXII олимпийн наадам шинэ коронавирусийн улмаас нэг жил хойшилж, ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд арлын Япон Улсын Токио хотод эхлэх гэж байгаа билээ.
Үүнд Монгол Улсын тамирчид хоёр шинэ спортод хүч сорихоор болов. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг, пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд Х.Энхтуяа нар оролцохоор эрхээд аваад байна.
Дээрх спортын төрөл нь Монголд гэлтгүй дэлхийд харьцангуй залуу спортод тооцогдож буй юм.
XVI паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.
Токиогийн олимпд Монгол улсын тамирчид хоёр шинэ төрлөөр оролцоно |
|