“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд боллоо.
1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх Ооскагийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон бөгөөд энэ жил бүр өргөн хүрээнд насанд хүрэгчдийн 10 жингийн ангилалд зохион байгуулагдав. Коронавирусийн цар тахлаас болж тэмцээн уралдаан хэдэн сар болоогүй. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойшхи анхны тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв.
Сүүлийн өдөр 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Даянбилэг, 92 кг-д ОУХМ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл нар жин тус бүртээ аваргаллаа. Тэмцээний хоёр өдрийн дундуур О.Пүрэвбаатар гавьяат өөрийн анхны багш О.Мөнхбат, ид үед нь амжилт гаргахад нь салшгүй холбоотой гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.
Тэмцээний багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров.
Хоёр дахь өдрийн дүн
61 кг (19 бөх)
70 кг (21 бөх)
79 кг (22 бөх)
92 кг (13 бөх)
125 кг (15 бөх)
| Ооскагийн нэрэмжит тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02