Дэлхийн Шатрын Холбоо болон Азийн Шатрын Холбооноос аравдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийн хооронд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдаж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээний эмэгтэй ангилалд Монголын баг, тамирчид тавдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа.
Багийн ахлагч ДШХМ С.Ган-Од
1-р ширээ ИМ Б.Мөнгөнтуул
2-р ширээ ОУМ Б.Баярмаа
3-р ширээ ДШХМ Б.Алтантуяа
4-р ширээ ДШХМ Д.Мөнхзул
Нөөц тоглогч: ДМ Б.Удвал
Монголын эмэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр
2-р ширээнд ОУМ Б.Баярмаа 3-р байрт,
4-р ширээнд ДШХМ Д.Мөнхзул 1-р байрт тус тус шалгарлаа.
Уг тэмцээний эмэгтэй ангилалд Ази тивийн 31 орны нийт 155 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундын нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Швейцарь системээр 9 өрөг тоглож эхний найман байрт шалгарсан багууд дараах хуваарийн дагуу хасагдах шатны тоглолтууд хийж, аваргуудаа тодруулах юм.
Шөвгийн наймд шалгарсан багуудын хэсгийн тоглолт ирэх аравдугаар сарын 23-ны өдөр 14:00-17:00 цагт
Шөвгийн дөрөвт үлдсэн багуудын хагас шигшээ тоглолт аравдугаар сарын 24-ний өдөр 14:00-17:00 цагт
Шигшээ тоглолт аравдугаар сарын 25-ны өдөр 14:0-17:00 цагт тус тус www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдана.
Монголын эмэгтэй баг аравдугаар сарын 23-ний өдөр шөвгийн наймд Вьетнам улсын багтай, эрэгтэй баг Энэтхэг улсын багтай тус тус шөвгийн 4-ийн төлөөх цагаан, хараас нийт 2 өргийн халз тоглолт хийнэ. Монголын баг, тамирчид Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан тоглоно.
| Монголын эмэгтэй шатарчид Азийн цомын тэмцээний эхний шатаа давлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24