Монголын оюутны спортын V наадмын албан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулах энэ наадам нь спортын 10 төрлөөр аваргаа тодруулна.
Тус наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын 27 их, дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөлөл оролцжээ.
Наадамд:
Аварга дээд сургууль,
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,
Глобал удирдагч их сургууль,
Говь-Алтайн АШУҮИС,
Дотоод хэргийн их сургууль,
Их засаг олон улсын их сургууль,
Идэр их сургууль,
Монгол Улсын боловсролын их сургууль,
МУИС,
МҮИС,
Мон-Алтиус дээд сургууль,
Отгонтэнгэр их сургууль,
Олон улсын Улаанбаатарын их сургууль,
Рояаль олон улсын их сургууль,
Санхүү эдийн засгийн их сургууль,
Сити их сургууль,
Төмөр замын дээд сургууль,
Тэнгэр дээд сургууль,
Үндэсний батлан хамгаалахын их сургууль,
Үндэсний биеийн тамирын дээд сургууль,
Хүмүүнлэгийн ухааны их сургууль,
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль,
ХААИС,
Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль,
ШУТИС,
Эм Ай Ю дээд сургууль,
Этүгэн их сургуулийн оюутан тамирчид оролцож байна.
Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд 5 дах удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийжээ.
Оюутан залуучуудын үндэсний Универсиад наадамд амжилттай оролцсон тамирчид Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо 2021 оны 8 дугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамд оролцох эрх авах юм байна.
Оюутны спортын V наадам нээлтээ хийлээ |
|